Бидний тухай
Бидний тухай
Тэрэлж чанар амралт нь Тэрэлжийн бүсэд модон дунд, голын хөвөөнд байгалийн үзэсгэлэнт газар байрладаг жилийн 4 улиралд ажилладаг цөөн хэдэн амралтуудын нэг юм. Олон жил тогтвортой үйл ажиллагаагаа явуулахын сацуу аялагч зугаалагчдад хамгийн хямд үнэ, боломжийн үйлчилгээг хүргэхийг зорьдог.
Чанар амралт нь гэр, байшин өрөөний сонголт арвин. Өвөл маш дулаахан. Нэг дор 300 хүртэл хүн хүлээж авах чадалтай. Мөн хоолтой багцийн үйлчилгээ санал болгодог онцлогтой. Хоолтой багц нь тодорхой төлбөр төлөөд дуртай өрөө, гэрээ сонгож болдог.
Нэмэлт үйлчилгээнээс та морь, морин чарга, биллард, теннис, караоке зэрэг үйлчилгээг маш боломжийн үнээр сонгох боломжтой. Үнийн уян хатан байдал, найрсаг үйлчилгээг бид санал болгоно!
Монгол Улс, Төв аймаг Эрдэнэ сум, Тэрэлжийн хойд бүс Чанар амралт